
Дэлхийн тайзнаас Монголын тайз хүртэл — хууль ёсоор, мэргэжлийн түвшинд.
Яагаад лиценз чухал вэ?
Жүжиг бүр зохиогчийн эрхээр хамгаалагдсан уран бүтээл байдаг. Түүнийг тайзнаа тоглохын тулд албан ёсны зөвшөөрөл буюу лиценз шаардлагатай.
Лицензгүй тоглох нь хууль зөрчихөөс гадна олон улсын театрын ёс зүй, зохиогчийн эрхийг үл хүндэтгэж буй хэрэг юм.
Theatre 360 энэ үйл явцыг таны өмнөөс бүрэн хариуцаж, албан ёсны зөвшөөрлийг эрх эзэмшигч байгууллагаас авч өгдөг.
Бид юу хийдэг вэ?



Жүжгийн лиценз зуучлал
Зохиогч, агентлагтай албан ёсоор холбогдож тоглолтын эрхийг гэрээний дагуу авч өгнө.
Жүжгийн мэргэжлийн орчуулга
Тайзны хэлэмжид тохируулсан, дүрийн ярианд эвтэйхэн, соёлын хөрвүүлэлттэй орчуулга хийнэ.
Баримт бичгийн бүрдүүлэлт
Гэрээ, албан бичиг, төлбөр тооцоо, албан ёсны харилцааг бүрэн хариуцна.
Лиценз ба орчуулгын үйл явц
- Та жүжгээ сонгоно
- Бид эрх эзэмшигчтэй холбогдоно
- Лицензийн нөхцөлийг тохирно
- Орчуулга хийгдэнэ
- Та хууль ёсны, бэлэн зохиолтой болно
Театр 360-ийг сонгох шалтгаан
- Театрын салбарт 10-30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчин
- Найдвартай, албан ёсны харилцаа
- Монголын театрын салбарт лицензийн соёлыг нэвтрүүлэгч
- Мэргэжлийн театр судлаач, найруулагч, уран бүтээлчдийн хянан тохиолдуулсан орчуулга

Та тайзны шинэ бүтээл тавихаар хайж байна уу?
Лиценз, орчуулгын бүх ажлыг бидэнд даатга.
Та зөвхөн уран бүтээлдээ төвлөр..
