Skip to content
Theatre 360°
  • Театр 360°
  • Бидний тухай
  • Жүжгийн лиценз & орчуулга
  • Театрын боловсрол
  • Театр 360 Дижитал сэтгүүлExpand
    • ЭНЭ САР ТЕАТРЫН ТҮҮХЭНД
    • СУДЛААЧИЙН ИНДЭР
    • ЯРИЛЦЛАГА
    • ШҮҮМЖ, ТОЙМ
    • ДЭЛХИЙН ТЕАТРЫН ТАЙЗНАА
    • ҮЗЭГЧДИЙН ТЕАТРЫН БОЛОВСРОЛД
  • Холбоо барих
Theatre 360°

Драмд суурилсан сургалтын аргазүй

Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан богино хугацааны сургалт

Олон улсад “Drama based learning”  буюу драмд суурилсан сургалтын аргазүй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн идэвхтэй сургалтын аргыг 20-р зууны дунд үеэс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлэн туршиж, онол аргазүйн түвшинд боловсронгуй болгон үр дүн нь судалгаагаар батлагдан хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, АНУ-ын ЕБС-иудын сургалтын бүх түвшинд “Драма” хичээлийг суралцагсдад заавал судлах хичээлийн нэг болгон тусгай хөтөлбөрийн дагуу заадаг байна. 

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь театрын боловсрол олгоход хэрэглэдэг сургалтын арга, аргачлалыг ЕБС-иудын сургалтад нэвтрүүлснээр 21-р зууны бүтээлч монгол иргэнийг бэлдэхэд хувь нэмрээ оруулахад оршино. 

Драмд суурилсан сургалтын аргазүй нь  суралцагчийн академик мэдлэг, хандлага, урлаг гоозүйн боловсролыг тэнцвэртэй хөгжүүлэх идэвхтэй сургалтын арга юм. Суралцагчийн эдгээр чадамжийг хөгжүүлэхэд драмын боловсролын арга, техникийг эзэмшсэн мэдлэг, чадвартай багшийг бэлтгэх асуудал нэн тэргүүний асуудал юм.  

Учир нь орчин цагийн боловсролд “Багш бол боловсролын орчныг зохион байгуулагч, хичээлийнхээ орон зайг оролцогчдын идэвхтэй сургалтын  талбар болгох чадварлаг найруулагч байх ёстой” хэмээн үздэг бөгөөд олон улсын туршлагаас харахад бүх шатны багш нар сургалт, заах аргазүйдээ драмд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлж хэрэглэх нь суралцагчдыг дараах гурван чиглэлд өв тэгш төлөвшүүлэн хөгжүүлэх боломжтой болох юм. Үүнд: 

  1. Сэтгэхүйн хөгжил. Драмд суурилсан сургалтын аргаар дамжуулан хүүхэд залуучуудын сэтгэлгээг задлан авъяасыг хөгжүүлэх,  анхаарлаа төвлөрүүлж сурах, сэтгэн бодох, учир шалтгаант үйлдэл, ургуулан бодох зэрэг чадваруудыг олгож, урлаг, уран зохиол, гоо зүйн зохих мэдлэгтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай бие хүн болгон төлөвшүүлэх боломжтой.
  2. Биеийн хөгжил. Биеийн хөгжлийн сургалтаар дамжуулан хүүхэд залуучуудын бие бялдрын уян хатан шинж чанарыг хөгжүүлж, бие сэтгэхүйн бариаг чөлөөлөх, өөрийн бодол санааг хөдөлгөөнөөр илэрхийлэх, хэм хэмнэлийн мэдрэмжийг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулахад тустай. Тус сургалт нь хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжийг олгодог.
  3. Хэл ярианы хөгжлийн хичээл. ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын хичээлээр үзэж буй мэдлэгийг ярих урлагтай холбон судалсанаар сурагчдын сэтгэн бодох чадвар, түүнийгээ уран илэрхийлэх, зөв, утга төгөлдөр ярьж сургах, уран уншлагаар дамжуулан суралцагчдын амьдралыг танин мэдэх ухааныг төлөвшүүлж, мэдлэгийн хүрээг өргөтгөх олон талын ач холбогдолтой.

Хөтөлбөрийн зорилтот бүлэг: Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар

Хөтөлбөрөөс  гарах үр дүн:

  • Театрын боловсролын сургалтад хэрэглэдэг биеэр туршин гүйцэтгэх аргачлал, стратегийг сургуулийн өмнөх болон сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх боломжтой болно. 
  • Цэцэрлэг, сургуулиудад зааж буй бүх төрлийн хичээлийн хоорондын уялдаа холбоог сайжруулна. 
  • Техник технологийн хэт хурдацтай хөгжлийн үр дүнд бий болоод байгаа хоорондын амьд харьцаагаа алдсан, ярианы ур чадвар муу, санаагаа нээн, ойлгуулах тал дээр дутмаг, биеийн хөгжил, мэдрэмж муутай өсвөр залуу үе гарч ирэхээс сэргийлж чадна. 
  • Энэхүү сургалтын аргыг бүх шатны багш нар хэрэглэж сурснаар сүүлийн үед хэрэглэж буй онлайн болон танхим хосолсон холимог сургалтын аргыг идэвхжүүлэх боломжийг олгоно. 

Сургуулийн өмнөх боловсрол олгодог багш нарт зориулсан сургалт

Хүүхдийн амьдралын энэ үе шатанд идэвхтэй төсөөлөл, тоглоом, бүтээлч байдал нь суралцах гол хөшүүрэг болдог. Иймд энэ насны хүүхдүүдэд хичээл заадаг багш, зохицуулагч нар нь эдгээр гурван элементийг хичээлдээ маш ихээр нэвтрүүлэх зорилгоор ажиллах шаардлагатай болдог. Иймд бидний санал болгож буй сургалтад хамрагдсанаар багш нар дараахь чадамжтай болно. Үүнд:


  • Сургах бүтээлч хандлагуудыг эрэлхийлэгч болно. 
  • Нээлттэй, сонирхолтой чиглүүлэгч болно. 
  • Удирдан ажиллаж буй ангийн хүүхдүүддээ өөрийгөө илэрхийлэх чадвар олгон, оролцоог дэмжигч болно. 
  • Суралцагч болон суралцахуйн олон төрлийн хэв маягтай холбоотой төрөл бүрийн аргуудыг холбох чадвартай болно.  
  •  Сурган, заах аргазүйн ур чадварыг дээшлүүлнэ.  
Анхан, дунд, ахисан шат / 3-6 цаг

Сургуулийн бага ангийн багш нарт зориулсан сургалт 

Бага сургуульд хүүхдийг эрүүл, эерэг бие хүн болж төлөвших үндэс суурийг тавьдаг. Жүжигчилсэн сургалтын аргаар дамжуулан зааж сургах нь энэ үйл явцыг дэмжиж өгдөг тул “суралцахуй” нь “өөрийн биеэр үйлдэх, хийх” арга замаар явагддаг. 

Бидний санал болгож буй сургалтын хөтөлбөр нь сургуулийн бага ангийн багш нарт суралцагчдын бие даан, туршлагаар дамжуулан суралцах чадварыг сайжруулахад нь туслах сургалтын аргазүйгээр хангаж өгнө. 

Бага ангийн багш нарт зориулсан сургалтын энэ хөтөлбөр нь 1-5-р ангийн сурагчдад сургалтын хөтөлбөрт дасан зохицоход туслах чадвартай, 21-р зууны суралцахуйн  зорилгод бүрэн нийцэхүйц багш бэлдэх зорилготой юм. Сургалтад хамрагдсанаар багш нар дараах ур чадвар, мэдлэгийг олж авна. Үүнд:  


  • Сургалтыг үр дүнг сайжруулах зорилгоор хичээлд театрын жүжигчилсэн сургалтын арга, стратегийг тохируулан хэрэглэх чадвартай болно. 
  • Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон туршлагад суурилсан сургалтын орчин бүрдүүлэх арга зүйг эзэмшинэ.
  • Сурагчдын бие даан суралцах, хамтран ажиллах, бүтээлчээр сэтгэх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чадвар, хандлагад суралцана.
Анхан, дунд, ахисан шат / 3-6 цаг

Сургуулийн дунд болон ахлах ангийн багш нарт зориулсан сургалт 

Дунд болон ахлах сургуулийн жилүүд бол суралцагчийн сурлага, нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжлийн чухал үе шат юм. Энэ үед сургалтанд жүжигчилсэн сургалтын аргуудыг хэрэглэснээр суралцагчдын сурлагын дүн ахиж, өөрийгөө илүү сайн ойлгож, үе тэнгийнхэнтэйгээ харилцаанд орох явцдаа өөрийн сэтгэл хөдлөл, зан үйлээ зөв зохицуулж сурдаг байна. Түүнчлэн бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, харилцааны ур чадвар, хамтран ажиллах, шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлэхэд ихээр нөлөөлдөг байна. Багш нар уг сургалтад хамрагдсанаар дараах мэдлэг, ур чадварт суралцана. Үүнд:


  • Суралцагч төвтэй, оролцоонд суурилсан сургалтын арга зүйг эзэмшинэ
  • Хичээлийн агуулгыг амьд, туршлагад суурилсан хэлбэрээр заах чадвар нэмэгдэнэ
  • Сургалтыг идэвхжүүлэх интерактив арга, дүр бүтээх, нөхцөл байдлын тоглолтыг хичээлдээ ашиглах чадвартай болно
  • Үнэлгээний шинэ, бүтээлч хэлбэрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно
Анхан, дунд, ахисан шат / 3-6 цаг

Драмд суурилсан сургалтын аргазүйд суралцаж, хэрэгжүүлснээр багш нар зөвхөн шинэ арга барил эзэмшихээс гадна анги танхимын сургалтын орчин, суралцагчдын оролцоо, ажлын харилцаа, хандлагад бодит эерэг өөрчлөлт бий болгох боломжтой болдог.

Сургалтын орчинд

  • Суралцагчдын идэвх, оролцоо мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Суралцах уур амьсгал илүү эерэг, хамтын ажиллагаанд суурилсан болно.
  • Зөрчилдөөнийг бүтээлч аргаар шийдвэрлэх арга барил төлөвшинө.
  • Хичээлд оролцох айдас, идэвхгүй байдал буурна.

Харилцаа ба манлайллын хүрээнд

  • Суралцагчдын сэтгэл хөдлөлийг ойлгож, дэмжих чадвар сайжирна.
  • Анги доторх харилцааг тэнцвэртэй удирдах ур чадвар нэмэгдэнэ.
  • Манлайлагч багшийн байр суурь, нөлөөлөл бэхжинэ.
  • Хамт олонтойгоо арга зүй солилцох, хамтын сургалт зохион байгуулах чадамж дээшилнэ.

Багшийн бүтээлч үйл ажиллагаа, сэтгэлзүйн байдалд

  • Багшийн мэргэжлийн бүтээлч сэтгэлгээ идэвхжинэ.
  • Ажлын стресс буурч, урам зориг нэмэгдэнэ.
  • Хичээл заах үйл явц илүү утга учиртай, үр өгөөжтэй мэдрэгдэнэ.
  • Өөрийн багшлах философио илүү тодорхойлох боломж бүрдэнэ.

Холбоо барих

Вэб хуудас: https://cicamongolia.org/

Утасны дугаар: 72705630

Нүүр хуудас: Театр 360 Mongolia

Танилцах

Нүүр
Бидний тухай
Театрын боловсрол
Жүжгийн лиценз
Дэлхийн театрын мэдээ
Сургалт, семинар
Холбоо барих

Үйлчилгээ

Урлагийн байгууллагын вэбсайт хөгжүүлэлт
Жүжгийн орчуулга ба лиценз
Дижитал харилцааны зөвлөх үйлчилгээ

Театр 360 Ньюс

Дэлхийн театрын шинэ мэдээ, мэдээллийг и-мэйлээр хүлээн аваарай.

© 2026 Theatre 360. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

  • Театр 360°
  • Бидний тухай
  • Жүжгийн лиценз & орчуулга
  • Театрын боловсрол
  • Театр 360 Дижитал сэтгүүл
    • ЭНЭ САР ТЕАТРЫН ТҮҮХЭНД
    • СУДЛААЧИЙН ИНДЭР
    • ЯРИЛЦЛАГА
    • ШҮҮМЖ, ТОЙМ
    • ДЭЛХИЙН ТЕАТРЫН ТАЙЗНАА
    • ҮЗЭГЧДИЙН ТЕАТРЫН БОЛОВСРОЛД
  • Холбоо барих
Search