Бид дэлхийн театрын стандартыг Монголын театрын салбарт нутагшуулж, ёс зүйтэй, мэргэжлийн театрын соёлыг түгээнэ.
Theatre 360
жүжгийн лицензийн зуучлал, орчуулга, театрын боловсрол,
дижитал сэтгүүлийг нэгтгэсэн бүтээлч платформ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Театрын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага, уран бүтээлч, багш, судлаач, оюутан, театр сонирхогч, үзэгчдийн хамтын ажиллагааг дэмжих тогтолцоог бий болгож, шинэ зах зээл, шинэ боломжийг нээх замаар монголын театрын хөгжилд хувь нэмрээ оруулна.
АЛСЫН ХАРАА
Театрын боловсрол, уран бүтээл, судалгаа, менежмент, эрхзүйн асуудлыг нэгтгэсэн дэлхийд өрсөлдөх бүтээлч, экосистемийг бүрдүүлнэ.
БИДНИЙ ЗОРИЛГО
- Театрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх
- Дижитал театрын платформ бий болгох
- Театрын уран бүтээлчдийн сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх
Бидний үнэт зүйлс
Бүтээлч байдал
Бид уран сэтгэмж, шинэ санааг дэмждэг.
Хамтын ажиллагаа
Театр бол хамтын урлаг гэдэгт бид итгэдэг.
Боловсрол
Театрын боловсрол бүх нийтийн боловсролын түвшинг дээшлүүлж, нийгмийн оюун санааны дэвшилд нөлөөлдөг чухал хэрэгсэл.
Уламжлал, шинэчлэл
Уламжлалгүй шинэчлэл гэж үгүй. Театрын бүхий л төрөл зүйлийн хөгжлийг дэмжинэ.
