BlogЭнэ сар театрын түүхэнд

Олон улсын театрын өдөр

Олон улсын театрын өдөр (World Theatre Day) нь жил бүрийн 3-р сарын 27-нд дэлхий даяар тэмдэглэгддэг. Энэхүү өдрийг 1961 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын хүрээлэн (International Theatre Institute – ITI) санаачлан бий болгосон юм.

Энэ өдрийн зорилго:

  • Театрын урлагаар дамжуулан соёлын харилцаа, харилцан ойлголцлыг дэмжих
  • Театрын урлагийн үнэ цэнэ, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг олон нийтэд таниулах
  • Театрын уран бүтээлчид болон үзэгчдийн хоорондын харилцааг гүнзгийрүүлэх

Энэ өдөр юу болдог вэ?

  • Театрын уран бүтээлчдэд зориулсан шагнал, хүндэтгэлийн арга хэмжээ
  • Тусгай тоглолтууд, уран бүтээлийн үзэсгэлэн, уулзалт, хэлэлцүүлэг


🎭 Олон улсын театрын өдрийн мессеж – 2025
Theatre 360°-аас

Театр бол бидний, хүн төрөлхтөний мөн чанарт хамгийн ойрхон урлаг.
Энд бид уйлж, инээж, бодож, тэмцэж, мөрөөддөг.
Бодит амьдралыг тайзан дээр буулгаж,
амьдралд итгэх итгэл төрүүлж, оюун санаа, зүрх сэтгэлт гэрэл гэгээ оруулдаг ид шидтэй билээ.

Өнөөдөр бид зөвхөн уран бүтээлчдээ биш,
үзэгч, театрын ажилтан, гэрэлтүүлэгч, тайзны арын баатрууд,
болон театрт итгэж, дэмжиж ирсэн хүн бүрийг хамтдаа баярлуулъя.

Theatre 360°
3-р сарын 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social Media Auto Publish Powered By : XYZScripts.com