BlogЭнэ сар театрын түүхэнд

4 сар театрын түүхэнд

Ал Пачино: Театр болон киноны нэрт жүжигчин

1940 оны 4-р сарын 25-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн Ал Пачино нь өөрийн үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг гэж нийтээр хүлээн зөвшөөрөгддөг. Тэрээр жүжигчний гараагаа 1967 онд Бостон хотын Charlie’s Playhouse-д хоёр жүжгийн дүрд тоглосноор эхлүүлжээ.

1968 онд Израэль Хоровицын “The Indian Wants the Bronx” жүжгээр анх олны анхааралд өртсөн бөгөөд уг бүтээлд тоглосны төлөө Obie шагналын “Шилдэг эрэгтэй жүжигчин” цол хүртэж, нийт 177 удаа тоглогдсон байна. Түүнчлэн энэ жүжгээрээ Италийн “Festival dei Due Mondi” урлагийн наадамд оролцсон нь олон улсад түүнийг таниулах чухал алхам болсон юм.

1969 онд тэрээр Бродвейд анх удаа Дон Питерсений “Does a Tiger Wear a Necktie?” жүжгээр тайзан дээр гарч, “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин”-ий номинацид нэр дэвшин анхны Tony-гоо хүртсэн байна. Кинонд тэрээр тун удалгүй амжилтад хүрч, Загалмайлсан эцэг киноны Майкл Корлеоне-гийн дүрээр алдаршсан ч театрын тайзыг орхилгүйгээр уран бүтээлээ туурвисаар ирсэн.

1977 онд, тэрээр “The Basic Training of Pavlo Hummel” жүжгээр Tony-ийн “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” шагналыг хүртэж, хоёр дахь Tony шагналаа хүртжээ. Мөн 2011 онд, тэрээр “Венецийн худалдаачин” жүжигт Шайлокын дүрд тоглон дахин Tony-д нэр дэвшиж байжээ.

Ал Пачино уран бүтээлийн замналынхаа туршид кино урлагт амжилттай явахын зэрэгцээ амьд театрын урлагт үнэнч байсаар ирсэн, театрт амьдарч, театрт дурласаар ирсэн уран бүтээлч юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social Media Auto Publish Powered By : XYZScripts.com