БИДНИЙ НҮЦГЭН ҮНЭН ХИЙГЭЭД ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ ДАХЬ БАС БУС ЗҮЙЛСИЙН ТУХАЙ
П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ “ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН УРАН САЙХНЫ ШҮҮМЖ БИЧЛЭГ”-ИЙН УЛСЫН IX УРАЛДААНЫ МЭРГЭЖЛИЙН ШҮҮМЖ БИЧЛЭГИЙН ТӨРӨЛД II БАЙР ЭЗЭЛСЭН СУДЛААЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ ХХ зуун түүх болон улираад 25 жил болжээ. Энэ хугацаа нь үндэстний урлаг соёлын түүхэнд богинохон хугацаа мэт боловч хүн төрөлхтний сэтгэлгээний түүхийн хувьд хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжил гарсан, цахимжсан, олон нийтийн сүлжээ дэлхийг…
