🎭 Театрын шинэ улирал эхэллээ.
Намар бол Монголын театрын салбарын шинэ уран бүтээлийн жил эхлэх онцгой улирал. Энэ жил Монголын театрын салбар ургац арвин байх нь. Улсын болон хувийн театруудын шинэ жүжгүүд нээлтээ хийж, урын сангийнхаа шилдэг бүтээлүүдийг дээжлэн үзэгчдэд үзүүлж байна.
Аравдугаар сард:
▪️ “Валентин, Валентина хоёр” (саунд драм), УДЭТ. Михаил Рощины зохиолоос сэдэвлэсэн, хайр дурлалын тухай жүжиг. Д.Нацагдоржийн 120 жил, УДЭТ-ын 95 жилийн ойд зориулагдсан бөгөөд 10/13-аас тоглож эхэллээ. Найруулагч Э.Билгүүн, гол дүрд Ц.Цэлмэг, Т.Намсрай.
▪️ “Инээмтгий хүн” (визуал драм), “Pro” театр. Виктор Хюгогийн романаас сэдэвлэсэн. 10/23, 24, 25-нд РЦНК-д гуравхан удаа дахин тоглоно.
▪️ “Сүүлчийн бороо” (мета драм), “Pro” театр. Вампиловын “Нугасны ан”-аас сэдэвлэсэн жүжгийг 10/30, 31, 11/1-нд РЦНК-д гуравхан удаа тоглоно.
▪️ “Амьтны ферм” (мета драм), “Dolma” театр. Жорж Оруэллийн ижил нэрт романаас сэдэвлэсэн бөгөөд Зохиолыг Т.Мөнхбулган, найруулагч Т.Цэнд-Аюуш. 10/30-аас Тусгаар тогтнолын ордонд тоглоно.




Арваннэгдүгээр сар
▪️ “Норсон зүрх” (мюзикл), “Хурд” хамтлаг. Хамтлагийн 35 жилийн ойд зориулсан, олон улсын стандартаар бүтээгдсэн томоохон мюзикл. 11/11-ээс UG Palace-д тоглоно.
▪️ “Love letters” (драм), “Монгол” театр. Альберт Гернигийн жүжгийг албан ёсны эрхтэйгээр анх удаа Монголд тавьж байна. Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглоно.
▪️ “Түүний буруу” (сэтгэлзүйн драм), “Pro” театр. Андрей Ивановын зохиолоор, ганц бие эх болон өсвөр насны хүүгийн харилцааны тухай. РЦНК-д дахин тоглоно.



